Тоглолтын Анализ (KUL 2:1 BTM): “Хас”-ын хамгаалалт хоёр дахь хожлыг авчирлаа
“Дээд лиг”-ийн аваргын төлөөх цувралын 3 дахь тоглолтод “Хасын Хүлэгүүд” 84:70 харьцаатай хожсон нь шигшээ цуврал эхэлснээс хойш хамгийн олон онооны зөрүүтэй дууссан тоглолт боллоо. Цувралын эхний 2 тоглолтод хожлын шидэлтээр ялагчид тодроод байсан бол энэ удаад өөр байв. Эхнээсээ оноо тэнцүүхэн явсан энэ тоглолтын 3-р үеийн төгсгөлд “Хүлэгүүд”-ийн туршлагатай тоглогч Д.Мөнхтүвшин дараалан 2 холын […]