Шатар: Монголын шатрын эрэгтэй ИХ МАСТЕРУУД

3193

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улс шатрын найм дахь эрэгтэй их мастертай болсон билээ. Д.Батсүрэн эрэгтэй найм дахь, түүний дотор хамгийн залуудаа их мастерын болзол хангасан шатарчин болсон юм.

Манай улсад хамгийн анх гавьяат тамирчин Б.Хатанбаатар 1999 онд шатрын их мастер цолд хүрч байв. Түүнээс нэг их удалгүй Д.Шаравдорж дараагийн их мастераар тодорч, хуучин зууны төгсгөлд Монгол Улс хоёр их мастертай болж байлаа.

Тэдний араас 13 жилийн дараа Ц.Батчулуун гурав дахь эрэгтэй их мастераар тодорч, жилийн дараа Б.Гүндаваа шатрын оргил цолонд хүрсэн юм. Ийнхүү дөрвөн их мастертай багагүй хугацаа өнгөрсний эцэст энэ онд дөрвөн их мастертай боллоо.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон шатрын 90 дэх удаагийн конгрессоор С.Билгүүн тав дахь их мастер болсон бол араас нь Г.Мөнхгал, У.Насанжаргал нар уг цолонд хүрэв.

Тэгвэл энэ сарын 1-6-нд болсон шатрын 91 дэх удаагийн конгрессоор 16 настай Дамбасүрэнгийн Батсүрэн их мастер цол авсныг баталсан юм. Ийнхүү нэг жилд дөрөв, нийт Монголын найм дахь эрэгтэй Их Мастер болсон төрсөн билээ.

Д.Батсүрэн 16 насандаа буюу Монголын хамгийн залуу Их Мастер болсон

Монголын шатрын эрэгтэй ИХ МАСТЕРУУД:

Орхон аймаг, Эрдэнэт хотын уугуул, “Дагшаахүү” шатрын клубын тамирчин, БЗД-ийн 33-р сургуулийн сурагч, ОУМ Д.Батсүрэн нь одоогоор дэлхийд чансаагаар 2504 оноогоор 759-д, Ази тивд 106, Монголдоо хоёрдугаарт жагсаж байна. Монгол шатарчдыг чансаагаар Ц.Батчулуун 2536 оноогоор манлайлдаг. Харин дэлхийн чансааг Норвегийн супер их мастер Магнус Карлсен 2862-оор тэргүүлж буй.

Түүнчлэн Д.Батсүрэн нь өсвөрийн чансаагаар шилдэг 100-д багтаж буй одоогоор цор ганц эрэгтэй монгол шатарчин юм. Тэрбээр дээрх чансаагаараа өсвөрт 61-д жагссан. Залуучуудын ангилалд Ираны шатарчин Алиреза Фирузжа 2749 оноогоор тэргүүлдэг.