Сүмо: Хакүхо М.Даваажаргал үнэрлэх чадвараа алджээ

1646

Японы сүмо бөхийн холбоо (JSA) – ноос их аварга Хакүхо М.Даваажаргалыг корона вирусын халдвар авсан гэдгийг мэдээлэв.

Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын PCR шинжилгээ эераг гарчээ. Хакүхо үнэрлэх чадвараа алдсан тул яаралтай шинжилгээнд хамрагдсан юм. Ингэснээр шинэ оны эхний тэмцээнд тэрбээр оролцох боломжгүй болжээ.

Сүмогийн нэгдүгээр сарын башё энэ сарын 10-24-нд болох юм.

Түүний харьяалагддаг Миягино дэвжээний бөхчүүд маргааш ковидын шинжилгээ өгөх аж.

Их аварга зүүн өвдөгний бэртлийн улмаас сүүлийн хоёр башё дараалан өнжөөд буй. Улмаар сүмо бөхийн холбооноос нэгдүгээр сарын тэмцээнд заавал барилдах даалгавар өгсөн. Хэрвээ энэ хатуу сануулгыг зөрчвөл Хакүхог зодог тайлахыг шаардаж мэдэхээр байв. Тиймээс монгол аварга маань өнгөрсөн ням гарагт бэлтгэлдээ гарсан боловч ковидын шинжилгээнд эерэг гарснаар 35 настай Хакүхогийн спортын хувь заяа яах нь тодорхойгүй боллоо.

Түүнчлэн “Минато” дэвжээний багш Кимүра Мотокигийн шинжилгээ эерэг гарсан тул Ичиножо А.Ичинноров тэргүүтэй бөхчүүд яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлага гарчээ.