Жүдо: “Доха 2021” Мастерс тэмцээний тухай бүх мэдээлэл

1810

Энэ сарын 11-13-нд Катарын Доха хотноо жүдогийн жин тус бүрийн шилдгүүд чуулна. IJF-ээс гаргасан чансаагаар жин тус бүрийн эхний 36-д багтсан жүдочид энэ тэмцээнд оролцох урилга авдаг уламжлалтай билээ. Одоогоор 69 орны 398 жүдоч барилдахаар төлөвлөсөн байна.


Монголын багийн бүрэлдэхүүн:

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Дашдаваагийн Амартүвшин (ДЧ: 15, 2621 оноо), Лхагважамцын Өнөболд (ДЧ: 26, 1920)
  • 66 кг: Ганболдын Хэрлэн (ДЧ: 4, 4215 оноо), Ёндонпэрэнлэйн Басхүү (ДЧ: 7, 3817 оноо)
  • 73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар (ДЧ: 21, 2626 оноо), Ганбаатарын Одбаяр (ДЧ: 23, 2619 оноо)
  • 81 кг: Сайед Моллай (ДЧ: 6, 4263 оноо), Отгонбаатарын Ууганбаатар (ДЧ: 28, 1891 оноо)
  • 90 кг: Гантулгын Алтанбагана (ДЧ: 23, 2192 оноо)
  • +100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр (ДЧ: 23, 2152 оноо)

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: Мөнхбатын Уранцэцэг (ДЧ: 7, 4292 оноо), Ганбаатарын Наранцэцэг (ДЧ: 18, 2635 оноо)
  • 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам (ДЧ: 16, 2757 оноо), Бишрэлтийн Хорлоодой (ДЧ: 26, 2153 оноо)
  • 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа (ДЧ: 13 , 3200 оноо)
  • 63 кг: Болдын Ганхайч (ДЧ: 19, 2549 оноо)

Тайлбар: ДЧ – Дэлхийн чансаа


Мастерс тэмцээн энэ сарын 11-13-нд болно

Хуваарь

Улаанбаатарын цагаар

I сарын 10-нд 

  • 19:00 цаг: Сугалаа (цахимаар явагдана)
  • 23:00 цаг: Жин үзнэ (Эмэгтэй 48, 52, 57, эр 60, 66 кг)

I сарын 11-нд

  • Тэмцээний эхний өдөр: Эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан (3 татамид)
  • 22:00 цаг: Шигшээ барилдаан (1 татамид)
  • 23:00 цаг: Жин үзнэ (Эмэгтэй 63, 70, эрэгтэй 73, 81 кг)

I сарын 12-нд

  • Тэмцээний хоёр дахь өдөр: Эмэгтэй 63, 70, эрэгтэй 73, 81 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан (3 татамид)
  • 22:00 цаг: Шигшээ барилдаан (1 татамид)
  • 23:00 цаг: Жин үзнэ (Эмэгтэй -78, +78, эрэгтэй 90, -100, +100 кг)

I сарын 13-нд

  • Тэмцээний сүүлийн өдөр: Эмэгтэй -78, +78, эрэгтэй 90, -100, +100 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан (3 татамид)
  • 22:00 цаг: Шигшээ барилдаан (1 татамид)

Шагналын сан

  • I байр: Алтан медаль + 6000 евро (4800 тамирчинд, 1200 нь дасгалжуулагч)
  • II байр: Мөнгөн медаль + 4000 евро (3200 тамирчинд, 800 нь дасгалжуулагч)
  • III байр: Хүрэл медаль + тус бүр 2000 евро (1600 тамирчинд, 400 нь дасгалжуулагч)
  • Шилдэг эрэгтэй жүдоч: 2000 евро
  • Шилдэг эмэгтэй жүдоч: 2000 евро