Шинэ улирал эхэллээ

1438

Хойд Америкийн Үндэсний Хоккейн лигийн 104 дэхь улирал коронавирусын цар тахлын улмаас хойшлогдсоор ердийн үеийнхээс 3 сарын дараа эхэлж байна.

АНУ-д Ковид-19 дэгдэлт их мөн өнгөрсөн улирал дуусаад удаагүй байгаа тул NHL-н шинэ улиралд зарим нэг өөрчлөлт орсон.

Шинэ улиралд нийт 31 баг 4 бүст хуваагдаж, өмнө нь улиралд 82 тоглолт хийдэг байсан бол энэ жил 56 тоглолт хийнэ.

Өмнөх улирлын “Стэнлийн цом”-ын плэйоффын тоглолтууд Эдмонтон болон Торонто хотод явагдаж дууссан.

Харин энэ улирал баг тус бүр 56 тоглолт хийх тул баббл-д байрлах нь тохиромжтой шийдвэр биш гэж үзсэн. Мөн NHL-н тоглогчид ч нэг дор байрлахыг хүлээн зөвшөөрөөгүй.

Түүнчлэн NHL-н 7 баг байрладаг Канад улс олон нийтийн эрүүл мэндийн асуудал Ковид-19-ийн улмаас АНУ-руу нэвтрэхгүй байх шийдвэрээ цуцлаагүй тул тус 7 багийг нэг бүст хуваарилж үлдсэн 24 багийг 3 бүс болгон өөрчилсөн юм.

1923 оноос хойш анх удаа Канадын 7 баг нэг бүсэд өрсөлдөхөөс гадна зарим ривал өрсөлдөгчид бие биенээсээ холдож байгаа нь харамсалтай.

Хойд бүсЗүүн бүсТөв бүсБаруун бүс
Калгари ФлэймсБостон БруйнсКаролина ХуррикэнсАнахэйм Дакс
Эдмонтон ОйлэрсБуффало СабрэсЧикаго БлакхоуксАризона Коёотэс
Монтреал КанадиэнсНью Жерси ДэвилсКолумбус Блу ЖакэтсКолорадо Аваланшэ
Оттава СенаторсНью Йорк АйландэрсДаллас СтарсЛос Анжелес Кингс
Торонто Мапл ЛифсНью Йорк РэйнжэрсДэтройт Рэд ВингсМиннесота Вайлд
Ванкувэр КанаксФиладльфиа ФлайэрсФлорида ПантэрсСан Хосэ Шаркс
Виннипэг ЖэтсПитсбург ПингвинсНэшвил ПредаторсСт.Луйс Блүс
Вашингтон КапиталсТампа Бэй ЛайтнингВегас Голдэн Найтс
NHL багууд бүсийн харъяаллаар 2020-21

Улирлын тоглолтууд нэгдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 8-ны хооронд явагдаж, плэйофф 11-нд эхлэн шигшээ цувралд 7 тоглолт гарвал долоодугаар сарын 9-нд “Стэнлийн цом”-н эзэд тодорсон байхаар 2020-21 оны улирал хуваарь гарсан.

Мөн Ковид-19 холбоотойгоор эрүүл мэнд аюулгүй байдлын шинэ журмуудыг баталсан байна. Жишээ нь тоглогчды шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд тоглуулахгүй. Эдгэрээд ирсэн тогхиолдолд багийн эмч болон зүрх судасны эмч зөвшөөрч байж талбайд гарах. Вирусын халдвар авсан тоглогчтой хавьталд орсон ч шинжилгээний хариу сөрөг, ямар нэгэн зовиур байхгүй бол тусгаарлалтанд орохгүй байж болох, багийн туслах дасгалжуулагчид амны хаалт заавал зүүх зэрэг дүрмүүд багтсан байна.

Бэлтгэсэн: Г.Дарханбаяр