ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АНХНЫ ОНООГОО АВСАН 20-Н ЖИЛИЙН ОЙН ӨДӨР
Монголын шигшээ баг 2001 оны 2-р сарын 19-нд ДАШТ-ий урьдчилсан шатанд анх удаа оролцон Бангладешийн багтай 2:2-оор тэнцэж ДАШТ-ээс анхны оноогоо авч байсан билээ. Монгол улсаа төлөөлөн тус тэмцээнд оролцсон И.Отгонбаяр дасгалжуулагчаар удирдуулсан шигшээ багтай холбоотой 10-н баримтыг хүргэж байна.
- Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн анхны ДАШТ оролцох эрхийн төлөөх тэмцээн
- Саудын Араб, Вьетнам, Бангладер улсуудтай нэг хэсэгт таарсан
- Хэсгийн сүүлийн тоглолтонд Бангладешийн шигшээтэй 2:2 тэнцсэнээр ДАШТ шалгаруулалтаас анхны оноогоо авч байсан
- ОУХМ Д.Батзориг, МУГТ Б.Буман-Учрал нар гоол оруулсан
- 2018 оноос уг тоглолт болсон өдөр буюу хоёрдугаар сарын 19-нийг “Үндэсний шигшээ багийн өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлэх болсон
- Шигшээ багийн дасгалжуулагчаа И.Отгонбаяр, багийн ахлагчаар Б.Буман-Учрал нар байсан
- Шигшээ багийн дундаж нас 27.1 байсан
- 2000 оны Азийн цомын урьдчилсан шатны тэмцээний үеэр нэгэн Солонгос байгууллага бэлэглэсэн өмсгөлийг өмсөж байжээ. Уг өмсгөлтэйгээр Монгол улсын шигшээ баг хоёр жил тэмцээнд оролцсон аж
- Нийт 20 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс гээд 25 хүний бүрэлдэхүүнтэй очиж байсан
- Шигшээ баг галт тэрэг, усан онгоц, агаарын онгоц, автобусаар гэгчлэн таван хоногт таван улсыг дамнан зорисон газраа очиж байжээ.
Эх сурвалж: МХХ