Тбилисийн Их Дуулгын үеэр 12 хүнээс ковид илэрчээ

03/29/2021 Нийтлэгч: 1077

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Гүржийн Тбилиси хотод жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болсон билээ. Монголчууд тус тэмцээнд хошой алт, хүрэл медаль авч, багийн дүнгээр гуравдугаарт жагссан юм.

Тбилисигийн Их Дуулга тэмцээнд 80 гаруй орны 464 тамирчин, албаны 278 хүн цугларсан юм. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд оролцогч бүх хүнийг (тамирчин, дасгалжуулагч, шүүгчид, хэвлэл мэдээлэл болон тусгай зочид) PCR шинжилгээнд хамруулсан. Мөн ирсэн бүх хүн Гүрж улсын хилийг нэвтрэхээс өмнө 72 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлага тавьсан юм. Харамсалтай нь, тэмцээний үеэр зургаан эерэг хариу илрүүлж (3 тамирчин, 3 дасгалжуулагч), эдгээр хүмүүсийг хяналтандаа авч, ойрын хавьтагчдыг тусгаарлан, дахин шинжилгээ авчээ. Кубын багаас олимпын аварга Иладис Ортис тэргүүтэй гурав, Францын багийн албаны гурван хүнээс эерэг хариу гарчээ.

Их Дуулгыг зохион байгуулагчид бүх оролцогчдоос дөрвөн удаа PCR шинжилгээ авчээ. Дөрөв дэх шинжилгээг тухайн өдөр барилдах тамирчдын жинг үзэх үеэр авсан юм. Уг шинжилгээгээр мөн зургаан эерэг хариу ирсэн талаар Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) мэдээлсэн юм.

Гүржүүд нийт 2500 гаруй шинжилгээ авч, үүнээс 12 нь эерэг гарсныг зарлав.

Холбоотой мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Дархан vs Билэгтхүү

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээний 2-р тойргийн Дархан vs Билэгтхүү багуудын тоглолтын хэсгээс Гэрэл зургийг: Базарсадын… Дэлгэрэнгүй …

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Багануур vs Дархан

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Багануур vs Дархан Гэрэл зургийг: Базарсадын Баярсайхан

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Шарын гол vs Хангарьд

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Шарын гол vs Хангарьд Гэрэл зургийг: Базарсадын Баярсайхан

Налайхын аварга даамчид тодров

Нийслэлийн даамын холбооны Налайх дүүрэг дэх салбар зөвлөлөөс энэ сарын 27-ны өдөр дүүргийн даам сонирхогчдын дунд анхны аварга шалгаруулах тэмцээнээ… Дэлгэрэнгүй …

Ахмад даамчдын улсын аваргууд тодров

1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмад даамчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд… Дэлгэрэнгүй …