Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Монгол улсын иргэншлээс татгалзлаа

2039

Японы мэргэжлийн сүмо бөхийн хару башёд түрүүлж озэки цолоо эргүүлэн авсан Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон улсын иргэн болох гэж байгаа гэнэ. Тэрбээр зодог тайлсныхаа дараа сүмодоо үлдэж, дэвжээ удирдах сонирхолтой байгаа бөгөөд иймээс Монголын иргэншлээс татгалзахаар шийджээ. Учир нь манай улсад давхар иргэншил зөвшөөрдөггүй билээ.

Эх сурвалжын мэдээллэж буйгаар тэр аль хэдийн Монгол улсын харьяатаас гарах хүсэлтээ өгсөн бөгөөд шийдвэр батлагдмагц Япон улсын иргэн болохоор бэлдэж байгаа аж. Г.Ган-Эрдэнэ нь 18 настайдаа Ичиножо А.Ичинноровын хамтаар арлын Япон орныг зорьж түүнээс хойш 10 гаруй жил амьдарсан учир тус улсын иргэншил авахад асуудал үүсэхгүй аж. Мэргэжилтнүүд түүний япон нэрийг өөрийн багшийн жинхэнэ нэр болох “Сугиномори”  байх боломжтой гэж таамаглаж байна.

Б.Цогтбаяр