Польш улсын Кельце хотноо энэ сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах залуучуудын боксын ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид Польш улсад тэмцээний өмнөх бэлтгэлээ хангаж байна.
Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин оролцоно.
Багийн бүрэлдэхүүнд:
| Эрэгтэй | Эмэгтэй |
|---|---|
| 52кг- Э.Сүхбат | 48кг- Д.Номин-Эрдэнэ |
| 57кг- Б.Алтантулга | 51кг- А. Хулан |
| 60кг- Г.Ган-Эрдэнэ | 57кг- Т.Номин-Эрдэнэ |
| 69кг- А.Жандос | 60кг- Г.Бадмаараг |

Залуучуудын шигшээ багтаа амжилт хүсье!
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо