Казакстан улсын Алматы хотод зохиогдсон чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн тэмцээнээс таван эрх авсан манай тамирчдын дараагийн зогсоол насанд хүрэгчдийн Азийн АШТ юм. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-18-нд болох билээ. Манай улсаас 20 тамирчин дэвжээнд гарахаар мэдүүлгээ өгчээ.
Эрэгтэй | Эмэгтэй |
57 кг: Занданбудын Занабазар | 50 кг: Нандинцэцэгийн Анударь |
61 кг: Батсайханы Нэмэхбаяр | 53 кг: Ганбаатарын Отгонжаргал |
65 кг: Сармандахын Билгүүн | 55 кг: Мөнхболдын Дөлгөөн |
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн | 57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг |
74 кг: Занданбудын Сумьяабазар | 59 кг: Баатаржавын Шоовдор |
79 кг: Дамжингийн Батзул | 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа |
86 кг: Пүрэвжавын Өнөрбат | 65 кг: Зоригтын Болортунгалаг |
92 кг: Мөнхбаатрын Цогтгэрэл | 68 кг: Энхсайхны Дэлгэрмаа |
97 кг: Чинбатын Алтангэрэл | 72 кг: Энхбаярын Цэвэгмид |
125 кг: Доржхандын Хүдэрбулга | 76 кг: Найгалсүрэнгийн Загалдулам |
Тэмцээний хэсгийн барилдаан 14 цагаас эхлэх бол медалийн төлөөх барилдаан 20:30 минутаас үргэлжлэн хүрнэ. Үзэгч та бүхэн тус тэмцээнийг дэлхийн чөлөөт бөхийн холбооны сайтаас хүлээн авч үзэх боломжтой.