“ЦСКА” клуб “Гагарин”-ы цомд шалгарлаа

1360

Москва хотын “ЦСКА” тивийн хоккейн лигийн хасагдах шатны хагас шигшээ цувралын зургаа дахь тоглолтод Санкт-Петербургийн “СКА”-г хожиж, “Гагарин”-ы цомын финалд шалгарлаа. Даваа гарагт Оросын хойд нийслэл  Санкт-Петербург хотод болсон тоглолтод 2:0 (0: 0, 2: 0, 0: 0)-ээр армийн баг хожсон юм. Шайбыг Максим Шалунов (34), Максим Соркин (39) нар оруулжээ. Тоглолтын шилдгээр зочин багийн хаалгач Ларс Иоханссон тодорсон байна. Тэрбээр КХЛ-ийн сүүлийн зургаан тоглолтод хаалгаа хуурай манаж, 30 шайб хааснаар Казань хотын “Ак Барс”-д тоглож байсан Андрес Нильсоны амжилтыг давтлаа. Питерын “СКА”-гийн хувьд 2016 оноос хойш анх удаа медальгүй хоцорч буй нь энэ юм. “Гагарин”-ы цомын финалд “ЦСКА” нь Дорнын бүсээс “Ак Барс” (Казань)  болон “Авангард” (Омск) хоёрын ялагчтай энэ сарын 18-нд Москвад тоглоно. Одоогийн байдлаар цувралын үр дүн 3:2-оор Омскийн бүргэдүүд тэргүүлж байгаа билээ.

М.Уламбаяр