Тулаанд зөвхөн бүргэдүүд нисдэг

1662

Тивийн хоккейн лигийн Дорнод бүсийн аварга шалгаруулах цувралын долоо дахь тоглолтод Казаны “Ак Барс” Омскийн “Авангард” багт хожигдлоо.  Цувралын өмнөх зургаан тоглолтод багууд өөрийн талбай дээр нэг ч ялалт аваагүй сонин уламжлал тогтоод байсан билээ. Энэ уламжлалын дагуу Омскийн бүргэдүүд айлын талбайд 3:4 (1:2, 2:0, 0:1, 0:1) харьцаагаар нэмэлт цагт шайб оруулснаар ялалтыг өөрийн болгож “Гагарин”-ы цомын финалд шалгарлаа

Бүргэдүүд тоглолтын эхнээс л идэвх гарган санаачлагыг авч тоглов. Эхний үед “Авангард” 2:1 харьцаагаар тэргүүлж, “Ак Барс” багаас Д. Воронков, “Авангард” багаас О. Таска, К. Семенов нар гоол оруулсан юм. Тоглолтын хоердугаар үед цагаан барсууд эргэн ирэлт хийж А.Яруллин болон А.Галимов нарын шайб оруулснаар тооны харьцаа 3:2 болж талбайн эзэд тэргүүлж эхэллээ. Гуравдугаар үед “Авангард” багийн хоккейчин В.Покка тооны харьцааг тэнцүүлснээр нэмэлт цаг сунгах нь тэр. Нэмэлт цагийн дөрөв дэх минутад “Авангард” багийн Оливер Каски хожлын гоол оруулснаар багтаа ялалт авчирч Омскийн бүргэдүүд финалд шалгарлаа.

Мөн хоёр багийн цуврал тоглолт нь КХЛ- ийн хүрээнд шинэ рекорд тогтоолоо. Түүхэндээ анх удаа долоон тоглолтод зочин баг ялалт байгуулж байгаа нь энэ билээ.

Бүргэдүүдийн дараагийн учраа нь Москва хотын “ЦСКА”-тай энэ сарын 18-нд болно. Ийнхүү сүүлийн гурван жилд Омскийн баг хоёр дахь удаагаа финалд шалгарч байна.