Н.Түвшинбаяр аварга Кубын бөхөд ялагдлаа

1784

Туркийн Анаталья хотноо болж буй жүдо бөхийн гранпри тэмцээний сүүлийн өдөр манай гурван жүдоч барилдаж буй. +100 кг-д олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Найдангийн Түвшинбаяр зодоглосон. Аварга маань “B” хэсэгт орж, эхний тойрогт хийлсэн ч хоёрдугаар тойрогт Кубын бөх Энди Грандаг дийлсэнгүй. Түүний өрсөлдөгч нь эхний тойрогт нутгийн тамирчин Кадир Бинголыг иппоноор буулган авсан юм.

Энэ жил 26 настай куба жүдоч өнгөрсөн онд Пан Америкийн АШТ-ээс мөнгө, Мексикийн Канкун хотод болсон гранприд хүрэл медаль зүүсэн юм.

Өнөөдөр хүнд жингийнхэн барилдаанаа дуусгаснаар гранпри тэмцээн өндөрлөнө. 90 кг-д Г.Алтанбагана, -100-д Л.Отгонбаатар нар хүч сорьж буй.