Бруклин Бекхэм найз охиноо сольсон уу

2181

Нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, дуучин Викторья Бекхэм нарын том хүү Бруклин Бекхэм хэдийнэ 19 нас хүрсэн билээ. Бруклин аав шигээ хөлбөмбөгчин болоогүй ч холливудад ааваасаа дутахгүй нэр хүндтэй яваа. Америкийн жүжигчин бүсгүй Хлоя Грэйс Морецтай 2016 оноос хойш хөтлөлцөж гүйгээд байсан Бруклин шинэ найз охинтой болсон бололтой. Саяхан түүнийг “Playboy” модел, Канадын загвар өмсөгч Лекси Вудтай “учир ургуулсан” болохыг адтай зурагчид баримтжуулж авчээ.

Бруклин Бекхэм жүжигчин Хлоя Грэйс Морецоос албан ёсоор салсан гэдгээ нийтэд зарлаагүй. Өнгөрсөн сард Хлоя 21 нас хүрэхэд Бруклин баярын мэнд хүргэсэн пост бичиж, хосууд гэгээн хайрын баярын өдрөөр хамтдаа зугаалаад амжсан. Үүнээс ердөө сарын дараа Бруклин өөр охинтой учиртай болсон нь сэтгүүлчдийн анхаарлыг татжээ.

Бруклин Бекхэм түүний найз бүсгүй Хлоя Грэйс Морец нар 2014 онд танилцсан. Улмаар 2016 оноос албан ёсоор үерхэх болсон билээ. Дунд нь нэг салж, хоёр тийшээ болсон ч эргээд нийлсэн юм. Бруклин Бекхэм мэргэжлийн гэрэл зурагчин болохоор суралцаж буй.

Лекси Вудс