Монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо. Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн наадмын анхны мөнгөн медальт, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, даяар дуурсагдах дархан аварга Жигжидийн Мөнхбат өвчний улмаас бурхан боллоо.
Талийгаач идэр залуудаа улсын баяр наадамд зургаа түрүүлж, нийт 23 удаа шөвгөрсөн юм. Тэрбээр 1966 онд дархан аварга цол хүртсэн Монгол бөхийн түүхэн дэх дөрөв дэх бөх билээ.
Талийгаач өөрөө үндэсний бөх болон их спортоор өндөр амжилт гаргахаас гадна олон сайн шавь бэлтгэх ажилд оролцож, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаас гадна 1993 оноос Их шавийн дээд сургуулийг үүсгэн байгуулж, энэ сургуулиас нь олон сайн бөхчүүд төрөн гарсан байдаг.
Ум сайн амгалан болтугай.