Трансжендер эмэгтэй гараа хугалав

1560

Австралид болж буй Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд хүндийг өргөлтийн 90+ кг-д алтан медаль хүртэх магадлалтай байсан Шинэ Зеландын Лаурел Хаббард тохойны маш хүнд гэмтлийн улмаас тэмцээнийг орхилоо. Орон нутагтаа нэр хүндтэй “Hubbard Foods” компанийг үүсгэн байгуулагч, Аукланд хотын захирагчийн хүү болж төрсөн ч хожим хүйсээ солиулж, эмэгтэй болсон Лаурел Хаббард өнгөрсөн онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.

Өдгөө 40 настай Хаббард Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд рекорд тогтооно гэж амлаж байв. Тэр энэ зорилгодоо хүрэхийн тулд түлхэлттэй өргөлтөд 131 кг туухай захиалсан. Үүнийг өргөсөн бол хувийн дээд амжилтаа шинэчлэх байлаа. Харамсалтай нь, гүйцэтгэлийнхээ үеэр тохойндоо хүнд гэмтэл авсан юм.