Дэлхийл алдартай Бостоны марафон энэ сарын 16-нд болно. Зохион байгуулагчид тус уралдаанд таван трансжендер оролцохоор болсон гэдгийг мэдээллээ. Ингэснээр хүн бүр тэгш эрхтэй гэдгийг мэдрүүлэх зорилготой гэж зохион байгуулагчид ярьжээ.
Бостоны марафон 1897 онд анх зохион байгуулагдсан түүхтэй. Гурван жилийн өмнө тус уралдаанд 30 мянган хүн оролцож, 42.2 км замыг туулсан билээ. Энэ удаагийн уралдаанд ч 30 орчим мянган хүн оролцох төлөвтэй.
Бостоны марафоны үеэр цаг агаар ямар байх нь оролцогчдод маш чухал байдаг. Учир нь цас, бороо эсвэл хэт халах аль ч тохиолдол болж болзошгүй тул оролцогчид үүнд бэлтгэлтэй байх ёстой. Урьдчилсан тооцоогоор энэ өдөр цаг агаар эрс хүйтэн байж магадгүйг зохион байгуулагчид сануулав.