Жайрзиньо Розенструик, Аугусто Сакай нар сүүлийн тулаандаа ялагдсаныхаа дараа хүнд жингийн шилдгүүдийн тоонд багтахыг эрмэлзэж байна. Энэ үдшийн дэд оргил тулаан Марчин Тибура, Уолт Харрис нарын том залуусын хооронд болно. Мөн энэ удаа Роман Долидзе, Сантьяго Понзиниббио, Муслим Салихов, Макван Амирхани нарын зэрэг шилдэг тулаанчид октагонд гарах юм.
Жайрзиньо “Том хүү “Розенструик UFC-ийн гурав дахь тулаандаа хуучин дэлхийн аварга Андрей “Питбуль”Арловскитэй нүүр тулж, түүнийг хонх цохисноос ердөө 29 секундийн дараа нам цохин унагаж шуугиан дэгдээж байв. Дараа нь тэрээр Pride,K1, Dream, Strikeforce, UFC зэрэг том холбоодын аварга болж цагтаа цалгиж явсан домогт Алистер Оверемийг цаг дуусахаас хэдхэн секундын өмнө нам цохиж ээлжит ялалтаа авч байлаа. Ийнхүү чансаагаа хурдацтай ахиулж явсан “Том хүү” удалгүй Камеруны Фрэнсис “Араатан” Нганнутай тулалдах шаардлагатай болсон.Харин тэр тулаанд ирээдүйн аварга Нганну өрсөлдөгч Розенструикийг хугацаанаас нь өмнө ялахад ердөө 20 секунд л зарцуулсан юм. Розенструик UFC-н замналынхаа анхны хүнд ялагдлыг хүлээсний дараа Бразилын зодоонч Жуниор Дос Сантосыг хоёрдугаар үед дутуу гаргасан. Харин түүний дараа Сирилл Гейнд оноогоор дийлдсэн билээ.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч Аугусто Сакай (15-2-1) мөн сүүлийн ялагдлаа мартахын тулд бэлтгэлээ шаргуу базааж байна. Бразил зодоонч UFC-ийн замналдаа Чейз Шерман, Андрей Арловски, Марсин Тибура, Благой Иванов нарыг дараалан ялж тун өнгөтэй байсан ч өнгөрсөн оны UFC Fight Night тэмцээнд Алистер Оверимд ялагдсан. Хэрэв тэр энэ удаагийн өрсөлдөгч Розенструикыг дийлбэл хүнд жингийн чансааны шилдэг тавд орж ирнэ.
Алистейр Оверем, Александр Волков нарт хугацаанаас нь өмнө ялагдсаны дараа Уолт Харрис (13-9 (1)) UFC Vegas 28-ийн дэд оргил тулалдаанд ялахыг хүсч байна. Энэ жил 37 настай зодоонч Лас Вегас хотод дараалан дөрвөн хожилтой яваа Марчин Тибурагийн (21-6) эсрэг октагонд гарах болно.
Роман Долидзе замналынхаа анхны ялагдлын дараа (8-1) дахин ялалт байгуулахыг эрмэлзэж байгаа нь дамжиггүй. Энэ удаа жью жицүгийн мастер маань Лауреано Старополитэй (9-3) хүчээ үзнэ.
Сантьяго Понзиниббио (27-4) дараалан долоон удаа ялгуусан ялалтын цувралтай байсан ч дараа нь гэмтэл бэртлийн асуудал, мөн Хятадын Ли Жинлянд нокаутаар ялагдал хүлээж байв. Аргентин зодоонч өөрийн амжилтаа эргүүлэн авч ирэх эсэхээ Мигель Баезагийн (10-0) эсрэг нотлох учиртай.
Гурван ялагдлын дараа Илир Латифи (14-8 (1)) хүнд байдалд орсон. Магадгүй түүний UFC-д үлдэх эсэх нь шийдэгдэх хариуцлагатай тулаан хүлээж байна. Тэрбээр хурдан шаламгай Taннэр Босэртэй (19-7-1) энэ удаа зодолдоно.
UFC-ийн хамгийн сонирхол татсан тулаанчдын нэг яах аргаггүй Муслим Салихов (17-2) юм. Санда боксын мэргэжилтэн тэрбээр Франциско Тринальдог (26-7) дийлж ялалтын цувралаа үргэлжлүүлэхийг зориж байна.
Мөн Макван Амирхани (16-5) UFC-д анхны тулаанаа хийх Камуэла Кирктэй (11-4), Алан Патрик (15-3) Уэльсийн зодоонч Мэйсон Жонс (10-1) нар энэ удаа учраа таарчээ.
Тэмцээн: UFC Vegas 28
Хэзээ: 2021 оны 6-р сарын 5
Хаана: UFC Apex, АНУ-ын Лас Вегас
Үндсэн хөтөлбөр (Dazn / ufc.tv)
- Жайрзиньо Розенструик – Аугусто Сакай
- Уолт Харрис – Марсин Тибура
- Роман Долидзе – Лауреано Старополи
- Сантьяго Понзиниббио – Мигель Баеза
- Душко Тодорович – Грегори Родригес
- Том Бриз – Антонио Арройо
Урьдчилсан хөтөлбөр (ufc.tv)
- Монтана Де Ла Роза – Ариан Липски
- Таннер Босер – Илир Латифи
- Франциско Триналдо – Муслим Салихов
- Макван Амирхани – Камуэла Кирк
- Алан Патрик – Мейсон Жонс
- Манон Фиорот – Марина Мороз
- Шон Вудсон – Юсеф Залал
- Клаудио Пуэллес – Жордан Левитт