Агуу К.Роналду ЕАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч (11 гоол) болж, Дэлхийн аварга Францууд зангарагаа харуулсан үдэш байлаа. Португал зургаан булангийн цохилт хийж, Унгар хоёр шар карт авсанаар бэт маань биеллээ. Үүгээр эхний тойрог дуусч, тэмцээн ид сонирхолтой үедээ орж байна.
Дэлхийг аз жаргалын индексээр тэргүүлдэг Финлянд улсын шигшээ баг анхны тэмцээнээ хаалга чиглүүлсэн ганц мөргөлтөөр хожил авч эхлүүлсэн нь улам бүр баяр хөөр нэмсэн хэрэг боллоо. Агуулгын хувьд Данийн шигшээ илүүрхэж байсан боловч харамсалтай явдлын дараа сэтгэлзүйн дарамтаа дийлэлгүй хожигдсон тул дүгнэлт хийхэд хэцүү.
Талбайн эзэн Оросуудын хувьд Бельгийн эсрэг юу ч хийж чадалгүй (0.26 гоол боломж нь эхний тойргийн хамгийн муу үзүүлэлт) хожигдсон нь өнөөдрийн тоглолтын ач холбогдлыг нэмж байна. Заавал хожих тоглолт учир эхнээс дайрч довтлох байх. Хүчирхэг А.Зюбад чиглүүлж бөмбөг дамжуулах боловч түүнээс дутахгүй биетэй төвийн 3 хамгаалагчийн эсрэг ганцаардах бий вий. Эсрэг талд И.Акинфеевийн залгамжлагч А.Шунины итгэлгүй байдал нь Финляндын довтлогч нарын боломжийг нэмж байна. ОХУ-ын хожих боломжийг хэтийдүүлэн үнэлсэн одд (1.60) санагдлаа. Финлянд +1 asian handicap сонирхол татна.
Гэхдээ тоглолтын үр дүнг таамаглахаас илүү уур амьсгал, ач холбогдлыг мэдэрч, карт бэт хийхийг зорив. Угаасаа хөршүүд хэзээ биедээ дуртай байлаа даа. Цагтаа дайтаж явсан өрсөлдөгчид өнөөдөр зүлэг ногоон дэвжээнд “цус урсгахад” бэлэн байна. Багуудын сүүлийн 7 тоглолтын статистикаас харахад ОХУ 13.5 алдаа, 2.42 карт, Финлянд 11.14 алдаа, 1.8 карт дунджилж байна. Шүүгч Дэнни Маккели олон улсын тавцанд 4.5 карт өгдөг нь тус болно.
Бэт бийлдэр: ОХУ, Финлянд тус бүр 1 карт, нийт карт 2.5-аас дээш. (2.10)**
Баку хотод биднийг Турк, Уэльсийн ширүүн тэмцэл хүлээж байна. Аль аль баг нь эхний тоглолтод гайхшруулах, магтах зүйл үзүүлсэнгүй. Тэр тусмаа тэмцээний өмнө битүү мориор нэрлэгдэж байсан туркчүүд Италийн эсрэг дөнгөж 0.52 гоолын боломж үүсгэсэн нь урам хугаллаа. Хэдий тийм боловч багийн чанар чансаа, хөгжөөн дэмжигчид (Азербайжан Турктэй хөрш зэргэлдээ учир олон тооны фэнүүд ирэх магадлалтай), халуун чийглэг уур амьсгалд тоглож дассан зэрэг хүчин зүйлийг тооцон дахин нэг удаа итгэхийг хүслээ. Тоглолтын ач холбогдол, багуудын арга барил (Уэльсийн оролцсон тоглолтод хамгийн их буюу 5.50 карт өгдөг.) зэргийг харгалзан карт бэтийг мөн сонирхов. ДАШТ-2018 оноос хойш Туркийн шигшээ 2.20 карт дунджилж, 24 тоглолтын 21-т нь дор хаяж нэг удаа карт авч байсан бол Уэльс 21 тоглолтынхоо 19-т картаар “шагнуулжээ”. Шүүгч Артур Соарез Диас сүүлийн 22 олон улсын тоглолтод 4.09 карт өгснөөс өрсөлдөгч багуудад тус бүр нэг карт өгсөн тохиолдол 18 удаад тохиосон нь итгэл нэмлээ.
Бэт бийлдэр: Турк 1 гоол хийх, Турк, Уэльс тус бүр 1 карт хүртэх. 2.10 одд
Италийн шигшээ үнэхээр сайн байв уу, эсвэл Турк тэрнээс дор байсан эсэх хариултыг өнгөлөг харагдсан Швейцарийн эсрэг тулаанаас харах боломжтой. Ялангуяа Бреел Эмболо залуу хүний хурд, хүчээр ааглан Италийн төвийн хамгаалалтын “хөгшин” хослолыг нэг удаа аргалчихыг үгүйсгэмгүй. Тактикийн хувьд Итали заавал хожих албагүй тул хүчээ нөөж, хянамгай тоглож мэдэх юм. Гэхдээ тэд дахиад талбай дээрээ, илүү өдрийн амралттай байхад Швейцарь Бакугаас нисч ирсэн. Тиймээс та итгэлтэй бол Итали хожих сонголт (1.57) хийж болно. Одд унасаар байгаа тул ЕАШТ-ий хоёрдугаар тойргын тоглолтын дундаж гоол 2.43 байдгийг харгалзан 4-өөс бага гоол орох (2.05) бэтийг анхааралдаа аваарай. Энэ нь Итали 1-0, 2-0, 3-0, 2-1 боломжуудыг илэрхийлж байгаа юм.