Хөлбөмбөгийн хамгийн эртний өрсөлдөгчид болох Англи-Шотланд өнөөдрийн онцлох тоглолтын эзэд юм. Тэд том тэмцээнд таарснаас хойш (Евро-1996) 25 жил, ач холбогдолтой тоглолтод (ДАШТ-2018 урьдчилсан шат) өрсөлдсөнөөс хойш дөрвөн жил өнгөрчээ. Өмнөх тойрогт Шотландын шигшээ Чехийн эсрэг байдгаараа довтолж, 19 цохилтоос 2.31 гоолын боломж үүсгэсэн ч 0-2 харьцаатай хожигдсон. Довтлогч Че Адамсыг гараанаас тоглуулаагүй хэмээн шүүмжлэлд өртсөн дасгалжуулагч Стив Кларк алдаагаа давтахыг хүсэхгүй биз. Гэхдээ заналт өрсөлдөгчөө хожих хүслээс гадна угаас хэсгээс шалгарахын тулд оноо хэрэгтэй учир маш нягт хянамгай тоглохыг эрмэлзэх болов уу. Нөгөө талд Английн шигшээ хэрхэн тоглолтыг бүрэн хянаж, өрсөлдөгчдөө боломж олгохгүй хожихыг Хорват дээр харууллаа. Талбайдаа сүүлийн 17 тоглолтоос 16-д нь хожил байгуулсан тэд сүүлийн 9 тоглолтынхоо 7-д нь хаалгандаа гоол алдсан Шотландад гоол оруулах асуудал биш. Тэгээд ч Английн дасгалжуулагч Г.Саутгэйтийн гарт довтолгооны хөзөр олон байгаа учир тоглолт болохгүй үед тактикаа өөрчлөх бүрэн боломжтой. Харин Шотланд 2019 оноос хойш найман удаагийн хожигдолдоо ердөө нэг гоол оруулсан нь харилцан гоолдох боломжийг бууруулж байна. Нөгөөтэйгүүр түлхүүр тоглогч болох К.Тиерний бэртлээ илааршуулж тоглох боломжтой болсон нь сайн мэдээ. Багийн анд С.МкТоминэйгийн хэлсэнчлэн “Ямар ч тоглолтод хожихын төлөө талбайд гардаг боловч өнөөдрийн хувьд хожигдохгүй байх нь чухал” гэж хэлснээс тэдний тактик төсөөлөгдөнө. Иймээс бэт бийлдэр өрж, Англи хожил дээр 3.5-аас бага гоол хийх сонголт (1.80) тун боломжийн санагдана. Одд жаахан өсгөх гэвэл эхний үед 1.5-аас бага гоол орно гэвэл (2.25) болно.
149 жилийн хуучин өрсөлдөөний шинэ түүх
1201