“Ялдаггүй Армада” яах вэ?

1437

“Ялагдашгүй Армада” хочит Испанийн шигшээг гараагаа тун тааруу тавьж, хэсгээ асуудалгүй тэргүүлнэ гэсэн хүлээлтээс заавал хожиж шалгарах нөхцөлд өөрсдийгөө оруулав. Тэд өнөөдөр нэг онооны дээр яваа Словакийн шигшээг хожвол шалгарах, тэнцвэл нөгөө тоглолтын үр дүнгээс шалтгаалж мултрах эрсдэлтэй болжээ. Испанийн шигшээгийн тоглолтын агуулга сайн байгаа нь довтолгоонд хамгийн олон цохиж, хамгийн өндөр боломж (5.64) үүсгэсэн болон хамгаалалтад хамгийн цөөн цохиулж, хамгийн бага (2.0) гоолын боломж алдсан багаар шалгарсанаар харагдана. Тэд гоол оруулахаас бусдыг хийгээд байна. Ядаж байхад Жерард Морено пеналти алдсан нь олон боломж алдсан Моратагийн бурууг далдалж чадсангүй. Гэхдээ дунджийн хуулиар бол гурван тоглолт дараалсан бүтэлгүйтэл тохиолдоно гэхэд итгэмгүй. Тиймээс талбайдаа тоглох тэдэнд дахин нэг удаа итгээд үзье гэж бодогдоно.

Нөгөө талаас өрсөлдөгч Словакийг гоол хийнэ гэж төсөөлөхөд амаргүй. Учир нь тэд айлын талбайд сүүлийн 15 тоглолтдоо дөрөв хожиж (Унгар, Азербайжан, Литва, Мальт нарын сул өрсөлдөгч), гурав тэнцэн, найм хожигдсоноос ердөө нэг тохиолдолд хаалгаа хуурай манажээ. Тэгээд ч Швед, Польшийн эсрэг ердөө хоёр удаа хаалгаа оносон нь Испанийн хожлын сонголтыг улам дэмжинэ. Тоглолтын зураглал Испанийн шигшээ эхнээсээ санаачлагыг авч довтлох, Словак 10-уулаа хаалгачийн өмнө хамгаалах бөгөөд хэрэв Испани тэргүүлэл авчихвал шунахгүйгээр тоглолтоо хянаад дуусгахыг эрмэлзэнэ. Севийяагийн 28 хэмийн халуунд зогсоо зайгүй гүйх тэнхээ тэр бүр байхгүй биз. Зорилтот одд гаргахын тулд Испанийн хожил дээр 3.5-аас бага гоол оруулах, Словак 1 карт авах сонголтууд нэмж (2.10) бэт бийлдэр угсарлаа. Словак сүүлийн 20 тоглолтын 18-д нь, 20 зочлон тоглолтын 19-т нь, Евро-2020 тэмцээний хэсгийн 2 тоглолтод тус бүр ядаж нэг удаа картаар шийтгүүлжээ.

Bet365 дээрх бэтийн сонголт

    Бусад боломжит бэт

Германы довтолгоо Португалын эсрэг гайхамшигтай ажилласан боловч хаалганыхаа өмнө “автобус” зогсоох Унгарын өөдөөс тэгж олон гоол оруулах нь юу бол. Талбайн эздийн талд шийдэгдэх магадлалтай 1-0, 2-0 үр дүн Унгарын +2 asian handicap (2.11) сонголтод үнэ цэнэ нэмж байна.

Польшийн шигшээ Испанитай тэнцэж итгэл найдвар олж авсан байж болох ч Шведүүд тэнцээний төлөө үлбэгэр тоглохгүй. Багийн чадвар чансаа, агуулгаа харахад Шведийн Asian handicap (1.90) боломжийн сонголт. Эсвэл Швед давхар боломж (хожил эсвэл тэнцээ) дээр 3.5-аас бага гоол орох (1.86) бэт бийлдэр байж болно. Эцэст нь уншигч та тоглолт бүрт бэт тавих хэрэггүй гэдгийг сануулъя.

“Бэткойн” төсөл