UFC буюу холимог тулааны нэр хүндтэй холбооны томоохон тулааныг шууд дамжуулах эрхийн төлөө “Fox Sports”, “ESPN” телевиз хамтдаа гаргахаар төлөвлөж байна.
Одоогоос 7 жилийн өмнө 2011 оны наймдугаар сард UFC тулааныг шууд дамжуулах гэрээг “Fox Sports”-той хийж байв. Үүнийхээ үр дүнд тус суваг жилд 100 сая “ногоон” төлөх гэрээ байгуулжээ.
Харин энэ гэрээ дуусгавар болсны дараа ESPN багадаа 15 тулаан шууд дамжуулах эрх авахаар төлөвлөж байна. Тэд үүнийхээ төлөө 120-180 сая ам.долларыг жилд төлөхөөр төлөвлөж буй. Харин “Fox Sports” урьдын адил гэрээгээ сунгаж, жилд төлөх мөнгөний хэмжээ нь 200 саяас дээш байх бололтой.