ESPN телевизийн суваг талбайн теннисний тайлбарлагч Доуг Адлерийг ажлаас нь халжээ. Түүнийг АНУ-ын нэрт теннисчин Венус Уильямсын тоглолтыг тайлбарлаж байхдаа мэргэжлийн алдаа гаргаж, түүнийг “горилла” гэж дуудсан учир ажлаа цаашид үргэлжлүүлэх ёс зүйгүй гэж үзсэн юм.
Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнийг тайлбарлаж байхдаа Адлер ийм алдаа гаргасан. Гэхдээ хэргийн эзэн өөрөө үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.
Адлер арьс өнгөний эсрэг үзэл гаргаагүй. Харин тун дайчин тоглолттой гэж магтсан гэж зүтгэдэг. Энэ хоёр үг тун ойролцоо сонсогддог гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлвэл тайлбарлагч “Gorilla style” гэж хэлээгүй, харин “guerulla style” гэсэн хэмээн тайлбарласан юм.
Харин халагдсандаа бухимдсан Д.Адлер өнгөрсөн наймдугаар сард телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр “Тэд намайг ажилгүй болгож, алж байна. Ямар нэг буруу зүйл хийгээгүй, би тийм бусармаг үг ч хэлээгүй. Одоо өөр ямар ч газар тайлбарлагчаар ажилд авахгүй нь тодорхой” гэж ярьжээ.
Тэрбээр хуучин ажлынхаа хамт олныг шүүхэд өгсөн ч шүүх Д.Адлерийн эсрэг шийдвэр гаргасан юм.