Тэмцээнд нийт 20 орны 15 багийн 85 тамирчин хүч сорин уралдаж байна.
Манай тамирчин ОУХМ С.Жамбалжамц Малайз улсын /TERENGGANU/ мэргэжлийн дугуйн багаас маш амжилттай уралдаж 3-р этапад 3-р байр, 4-р этапад 2-р байранд, нийлбэр дүнгээр тэргүүлэгчээс 9 секунд алдагдалтай 2-р байранд орж ирлээ.
Манай шигшээ баг үлдсэн 2 өдрийн уралдаанд өөрсдийн амжилтаа ахиулхаас гадна С.Жамбалжамцаа дэмжих туслах давхар хариуцлага ирээд байна. Манай тамирчид ОУДХ-ны /UCI/ чансааны оноогоо амжилттай цуглуулж байна.
С.Жамбалжамцдаа болон Үндэсний шигшээ багийн тамирчиддаа амжилт хүсэе!
АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА!
Эх сурвалж: Монголын Дугуйн Холбоо