Энэтхэгийн олимпийн хороо ирээдүйд болох их спортын гурван том тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө гэдгээ зарлав. Тэд 2026 оны залуучуудын олимп, 2030 онд Азийн наадам, 2032 оны зуны олимпийг эх орондоо хүлээн авах хүсэлтэй байгаа аж.
2026 оны залуучуудын олимпийн эрх олгох явц 2020 оноос эхэлнэ. Тайланд улс мөн залуучуудын олимпийг зохион байгуулах хүсэлтэй байгаа билээ.
Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах ойрын үед Энэтхэг улсад айлчилж буй. Энэ үеэр Энэтхэгийн олимпийн хорооны ерөнхийлөгч Нариндра Батра уг асуудлаар хэлэлцсэн байна.