АНУ-ын дугуйчин Лэнс Армстронг улсынхаа Засгийн газраас болон багийн хамтрагч асан Флойд Ландисаас 100 сая ам.доллар нэхэж, шүүхэд хандах гэнэ.
Тур де Франс уралдааны долоон удаагийн аварга болж, тэсвэр тэвчээрийн бэлгэ тэмдэг болсон америк дугуйчны энэ бүх амжилт нь допингийн ид шид байсан нь нотлогдсон. Тиймээс түүний бүх амжилтыг хүчингүйд тооцож, нэг үе хамгийн баян тамирчдын нэг байсан Лэнс Армстронг зууны луйварчин болсон билээ.
Энэ бүх мэдээллийг анх задруулсан хүн бол Флойд Ландис. Тэрбээр 2006 онд Тур де Франсын аварга болсон ч допингийн улмаас амжилтаа хураалгаж байв.
Л.Армстронг бүгдийг хуурч байсныхаа төлөө АНУ-ын Засгийн газарт 5 сая ногоон төлөх болсон юм. Тэрбээр шүүхийн энэ шийдвэрийг дагахаа мэдэгдсэн. Гэхдээ өөрийнх нь амьдралыг эрсдэлд оруулсных нь төлөө АНУ-ын Засгийн газраас 100 сая ам.доллар нэхэмжлэхээ мэдэгджээ.