Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан орос теннисчин Мариа Шарапова олон жил мельдоний бодис хэрэглэж ирсэн нь тогтоогдсон тул их спортоосоо хөөгдсөн. Тэрбээр түр завсарлага аваад эргэн ирсэн ч тоймтой амжилт үзүүлж чадсангүй.
Их Дуулгын таван түрүүтэй М.Шарапова Германы Штутгарт хотноо болсон нээлттэй тэмцээний эхний тойрогт Францын Каролин Гарсиад 3:6, 7:6, 6:4-өөр ялагдав. Ийнхүү орос бүсгүй сүүлийн дөрвөн тоглолт дараалан хожигдож, чансааны эхний 50-иас хойш бичигдэж эхэллээ.
Тодруулбал, Австралийн нээлттэй тэмцээний хоёрдугаар тойрогт ялалт авснаас хойш М.Шарапова ялалт гэдгийг мартсан. Тэрбээр Германы Татьяна Мариа, Латвийн Анастасья Севастова нарыг ялснаас хойш Их Дуулгын хоёр түрүүтэй Германы Анжелик Керберт дийлдсэн. Улмаар Катарт болсон тэмцээнд Румыний оролцогч Моника Никулескуд, Индиан Уэйлсийн тэмцээнд Японы Наоми Осака нарт хожигдсон аж.