Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав.
Ц.Цогтбаатар нь жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер цолтой, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медаль, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт тамирчин юм.
Б.Болортуяа нь чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер цолтой, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медаль, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин билээ.
Ц.Мөнхзул нь буудлага спортын Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд 2007 оны дэлхийн цомын аварга, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт тамирчин юм.
М.Лхагвагэрэл нь чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 2022 оны дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медальт тамирчин юм.
Д.Отгонжаргал нь чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт тамирчин юм.
Б.Шоовдор нь чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, 2018, 2019, 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин юм.
Г.Болор-Эрдэнэ нь пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2014, 2015, 2017, 2019, 2021 оны алтан медальт тамирчин юм.
Х.Энхтуяа нь пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, 2017 оны дэлхийн аварга, 2019 оны дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медаль, 2021 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин юм.
О.Саранхүү нь бүжгийн спортын улсын шүүгч, “Мүүн дайнс” хамтлагийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер 30, спортын мастер 38 тамирчин бэлтгэн гаргасан багш, дасгалжуулагч ба түүний удирдсан баг нь 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн билээ.
О.Оюунбат нь “Мүүн дайнс” хамтлагийн багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер, түүний удирдсан баг нь 2022 оны дэлхийн аваргын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн.
Тус хамтлаг нь нь 2022 оны дэлхийн аваргын аварга шалгаруулах тэмцээний латин бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо