Монголын сагсан бөмбөгийн ХӨГЖЛИЙН ЛИГ энэ амралтын өдрүүдэд эхлэнэ

714

Өнгөрсөн улиралд сүр дуулиантай болж өнгөрсөн Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лиг энэ жил 2023 оны 11 сарын 03нд эхлэх тов гараад байгаа юм. Тэгвэл холбооны зүгээс Хөгжлийн лигийг санаачлан зохион байгуулахаар болж ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордон, МҮЭСТ цогцолборт тус тус эхлэх гэнэ.

Тус лигийн онцлог нь эрэгтэй 16 баг Баруун болон Зүүн гэсэн 2 бүс болж өрсөлдөх бөгөөд лигийн шилдэг 2 баг Үндэсний Дээд лиг рүү дэвших эрхийн төлөө 7 болон 8-р байранд орсон багуудтай Play-in тоглолт хийх юм байна. Мөн Хөгжлийн лигт энэ жил анх удаагаа эмэгтэй 8 баг өрсөлдөх бөгөөд мөн л шилдэг 2 баг Үндэсний Дээд лигт дэвшин тоглох эрхийн төлөө тоглох эрх авах юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Лигийн зохион байгуулагчдын зүгээс лигт оролцох бүх тамирчид дасгалжуулагчдын дунд ЦЕГ хамтран Хар тамхины эсрэг сургалт, Допингийн эсрэг сургалт, болон мөрийтэй тоглоомын эсрэг сургалтуудыг зохион байгуулсан байна.

МСБХ-ны Хөгжлийн лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр М банк ажиллах гэнэ.