Энэ удаагийн Азийн наадамд Монгол Улс 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцох билээ. Харин нээлтийн ёслолд 239 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Тивийн олимпод 45 Үндэсний олимпын хорооны 12,000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Эх сурвалж: МҮОХ
Гэрэл зургийг: Э.Харцага /Өнөөдөр сонин/