Тамирчдын бэртэл гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав

366

“Монголын спортын хөгжлийн төлөө” уриатай цуврал арга хэмжээ баяр наадмын

өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зохиогдон байгуулагдав. Энэ үеэр таван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, сургалт явуулсны нэг нь тамирчдын бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх асуудал байв.

Сургалтыг АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлгийн Спортын зөөлөн эдийн гэмтлийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр Г.Мөнхзул удирдан явууллаа.

Энгийн иргэд төдийгүй зарим тамирчид ч бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх тал дээр мэдлэг, мэдээлэл хомс байдаг. Тиймээс бие махбодийг биеийн тамирын дасгал хийхэд хэрхэн бэлтгэх, дасгал хөдөлгөөний зөв техникийг хэрхэн эзэмших, хүч чадал, уян хатан байдал, тэсвэр тэвчээр бий болгохын ач холбогдлыг сурталчлан таниулсан юм.

Мөн бооцоот таавар, мөрийнд донтохын эсрэг сургалт зохион байгуулсан. Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн донтолтын зөвлөгч, сэтгэл зүйн сургагч багш Ж.Гижир удирдан явуулсан юм.

Мөрийнд донтож буй хүмүүс өөрсдийгөө ийм эмгэгтэй болсныг мэдэхгүй явсаар улам хүндрүүлдэг байна. Ийм эмгэгтэй болсон хүмүүс мэргэшсэн сэтгэлзүйч, эмч, сургагч багш нарын тусламжтайгаар даван туулах боломжтой байдгийг сэтгэлзүйч Ж.Гижир тайлбарласан.

Бооцоо, мөрийнд нэгэнт донтсон бол маргааш гэж хойшлуулалгүй өнөөдрөөс татгалзах, бусдын нөлөөнд авталгүй өөрийгөө хянах, хэсэг хугацаанд ухаалаг утас, адилтгах төхөөрөмж ашиглахгүй байх, татгалзаж буй хүмүүстэй бүлэг байгуулж, тогтмол уулзалт зохион байгуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байв.

Ивээн тэтгэгч байгууллага болох 1хBET нь нийгмийн хариуцлагийн хүрээнд “Монголын спортын хөгжлийн төлөө” уриан доор Монголын спортод тулгамдаж буй асуудлуудаар залуучууд болон залуу тамирчдад чиглэсэн олон арга хэмжээнүүдийг цуврал болгонзохион байгуулсан юм.