20 хүртлэх насны эмэгтэй шигшээ баг “Гурван үндэстний цом”-ын төлөө өрсөлдөнө

270

“Гурван Үндэстний Цом”-ын төлөөх тэмцээнд 2024.07.23 – 28-ний өдрүүдэд Умaрд Марианы Арлуудад зохион байгуулагдахаар бэлтгэл ажил өрнөж байна.

Тус тэмцээнд Монгол Улсын Эмэгтэйчүүдийн 20 хүртлэх насны баг оролцох бөгөөд нийт дөрвөн тоглолтод оролцоно.”Гурван Үндэстний Цом”-ын төлөө хоёр тойргийн систэмээр өрсөлдөх юм.

Өнөөдөр 07.17-ний өдөр бэлтгэлийг эрчимжүүлэх зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сум дахь шигшээ багийн бэлтгэл төвд байрлаж эхэлж байгаа бөгөөд 07.21-ний өдөр Умард Марианы Арлуудыг зорих болно.