Монгол улсын сагсан бөмбөгийн шүүгчид олон улсад ажиллана

284

Йордан улсын Амман хотод 9 дүгээр сарын 02-09-ны өдрүүдэд болох FIBA U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнд  🇲🇳 Олон улсын шүүгч Г. Ганбаяр ажиллах болсон томилгоо албан ёсоор ФИБА-гаас ирлээ.

МСБХ-ноос шүүгчдээ илүү хөгжүүлэхэд ФИБА Азийн шүүгчдийн зөвлөлтэй байнгын харилцаатай ажиллаж байгаа юм.

Мөн Малайз улсын сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж 8 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд болох Малайзын үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг Монгол шүүгч шүүн явуулах болсон.

МСБХ-ны А зэрэглэлийн шүүгч Б. Тамир Куала Лумпур хотноо очоод байна.

Монгол улсаас олон улсад ажиллах болсон ФИБА-гийн шүүгч Г. Ганбаяр, МСБХ-ны А зэрэглэлийн шүүгч Б. Тамир нартаа амжилт хүсье!