Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХХ)-ны Техникийн хэлтсээс холбооны үйл ажиллагаа, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагад “МХХ-ны 2023 оны ээлжит сонгуулиар сонгогдсон болох томилогдсон МХХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын газрыг үйл ажиллагаа нь эхэлсэн цагаасаа доголдсон гацсан байдалтай явсаар өнөөдрийг хүрлээ.
Энэ хугацаанд Монголын хөлбөмбөгтэй холбоотой олон төсөл, хөтөлбөр санхүүжилтгүй нэрийн дор гацаж, хөлбөмбөгийн холбоо болон энэ орчинд ажиллаж байгаа хүмүүс цалин хөлсөө авч чадахгүй, ажил амьдралаараа хохирсоор эцэст нь Монголын хөлбөмбөгийн спортын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болж, энэ бүгдэд хариуцлага хүлээх эзэнгүй, хариуцлага талаар ярихгүй байх үүргийг удирдлагаас өгсөөр байна.
Энэ байдал цаашид ч үргэжлэх төлөвтэй байгаа тул яаралтай дараах арга хэмжээнүүдийг авч ажиллахыг шаардаж байна.
- Олон улсын хөлбөмбөгийн Холбоо болон Азийн хөлбөмбөгийн Холбооны төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг шалгах нээлттэй мэдээлэх
- МХБХ-ны 2023-2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг зориулалт бүрээр нээлттэй хэлэлцэх
- Санхүүгийн өр, авлагын талаар тодорхой баримттай мэдээлэл өгөх
- МХБХ-ны Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, алсын хараа зорилго хэрхэн хэрэгжиж байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгөх
- Энэ бүгдийг хөлбөмбөгийн орчинд нээлттэй хэрэлцүүлэх боломж олгох, цаашид авар арга хэмжээг тодорхой танилцуулах” гэж дурджээ.