Монголын сагсан бөмбөгийн холбоо болон ОУСБХ -ноос /ФИБА/ хамтран статистикч шүүгчдийн ФИБА-гийн лиценз олгох сургалтыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг ФИБА-гийн мэргэжилтэн Sirawit Sarasom удирдан явууллаа.
Энэхүү сургалтаар тоглолтын статистик нь хувь тоглогчийн хөгжил мөн тоглолтыг тэнцвэртэй байлгах гол хүчин зүйлсийн нэг учир статистик хөтлөлтийг олон улсын стандартын дагуу яаж зөв хөтөлж ажиллах талаар нарийн мэдээллүүдийг өгснөөс гадна ОУСБХ-ны шинэчилсэн дүрмийн мэдлэгүүдийг өглөө.
Тус сургалтад хамрагдаж FIBA лицензтэй болсон шүүгчид Монгол улсад зохион байгуулагдах Олон улсын тэмцээнүүд болон МСБХ-ны Үндэсний Дээд Лиг, М Хөгжлийн лигүүдэд ФИБА стандартын дагуу ажиллах юм.
Сургалтад хамрагдсан нийт шүүгчдэдээ амжилт хүсье!
Эх сурвалж: MBA Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо