Сагсан бөмбөгийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатанд Монголын баг “С” хэсэгт БНХАУ, Япон, Гуамын багтай өрсөлдлөө. Манай залуус хоёр зорилготой Гуамыг зорьсон. Заавал хожих, ингэхдээ -12 онооны зөрүүгээр хожвол оноо тэнцсэн ч хоорондын тоглолтын зөрүүгээр гуравдугаар байр эзэлж, НЭМЭЛТ тоглолт хийх эрхтэй болох байв.
Харамсалтай нь энэ даалгавараа биелүүлж чадаагүй. Жилийн өмнө хожигдсон оноотойгоо яг ижил оноогоор Гуамыг ялснаар хоорондын зөрүү тэнцэж, нийлбэр зөрүүг харахаар болсон билээ. Японтой гурван үеийн турш эн тэнцүү өрсөлдсөн ч шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн дөрөв дэх минутаас манай залуус ердөө хоёр оноо авч, онооны зөрүү -10-аар өндөрлөсөн.
Монголын шигшээ багаас Э.Маргад 14, А.Азбаяр 13, А.Энхбаясгалан 11 оноо авлаа. Эсрэг багаас 24 оноо, 17 самбараас бөмбөг авсан бол Кай Тоевс 23 оноо, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэлээ.
Ингэснээр Гуам – БНХАУ-ын тоглолтын үр дүнгээс Монголын багийн цаашдын ирээдүй тодорхой болох байлаа.
Энэ тоглолтод хятадууд өрсөлдөгчөө -24 онооны зөрүүгээр хожсон тохиолдолд гуравдугаар байранд бичигдэх байсан ч харамсалтай нь БНХАУ-ын баг талбайн эздийг 86:78-аар буулган авч, нийлбэр онооны зөрүүгээр Гуам нэмэлт тоглолт хийх эрхтэй боллоо.
Тодруулбал Гуам хэсгийн бүх тоглолтод 402 оноо авч 484-ийг алдсан бол манай шигшээ баг 392 оноо авч, 489-ийг алдсан зөрүү -15-аар байрлал шийдэгдлээ.
- БНХАУ – 11
- Япон – 11
- Гуам – 7
- МОНГОЛ – 7
Тоглолтын тойм
Зургаан хэсгээс гуравдугаар байр эзэлсэн багууд эрхээ авахын тулд хоёр хэсэгт хуваагдаж, нэмэлт тоглолт хийнэ.
Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) ирэх наймдугаар сарын 5-наас 17-ныг дуустал Саудын Арабын Жидда хотод болох юм.
ФОТО

















