Та өөрийгөө танилцуулна уу
Ховд Вестерн клуб 2008 онд үүсгэн байгуулагдсан. “Барууны Залуучууд” төрийн бус байгууллага. Энэ нь Увс, Ховд, Төв аймаг, Баянхонгор, Сүхбаатар гаралтай олон залуучууд нэгдсэн.
2010 онд төрийн бус байгууллагад орсон. 2014 оноос хойш хүүхдийн академи үүсгээд хүүхдийн хөлбөмбөг хөгжүүлэхээр 11 жил тасралтгүй ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бүртгэлтэй 400 гаруй, идэвхтэй 250 гаруй хүүхэдтэй хамтарч ажиллаж байна.

Эмэгтэй хөлбөмбөг, охидын хөлбөмбөг, Нэг дүгээр лиг футзал заал, хөвгүүдийн бүх насны тэмцээнд оролцож байгаа. Манай үйл ажиллагаа нь хөлбөмбөгийн хүрээнд томдоо орно. Орон нутаг Ховд, Баянхонгор аймагт салбартай. Хүүхдийн академийн онцлог нь төлбөргүй. Хүүхдийг дуртай спортоор нь дамжуулж хүүхдийг зөв хүн болгоё бодлоготой.
Нөхөн сонгуульд яагаад дэвшсэн бэ
Хүүхдийн академи 10 гаруй жил явуулж байхдаа Монголын Хөлбөмбөгийн холбооны ажил заваан явж байгааг мэдэж байсан, өөрийнхөө байр суурийг илэрхийлэх арай болоогүй гэж бодож байсан. 400-500 хүүхэдтэй хамтарч ажиллахаар дотор нь орж хөлбөмбөгийн хөгжлийн бодлогод оролцохгүй бол болохгүй юм байна гээд Холбоо удирдлагын багт орохоор ээлжит сонгуульд нэрээ өгсөн. Сонгуулийн хорооны хүмүүсийг хөлбөмбөгийн хүрээнийхэнд таньдаг хүн алга. Манай бичиг баримтыг 5 хоногийн дараа 7.1.3 заалтаар татгалз сугай гэсэн бичиг ирсэн. Энэ бичиг нь 2025.04.03нд ирсэн. Ирсэн бичгийн огноо нь 2025.04.02 гэсэн он сартай алдаатай бичиг байсан. Алдаатай бичиг гэвэл манай өгсөн бичиг дотор Хоромхон клубийн бичиг 2025.03.10 гэсэн байгаа уг нь 11 байх ёстой байсан. Бас BCH Лионс клуб мөн адил 10-нд гэж байгаа. Гэхдээ энэ хоёр клуб нь бас олон хүнд 10-ний он сартайгаар явуулсан. Саяхан нэг анзаарсан зүйл нь BCH Лионс багийн өгсөн бичиг нь хуучин тамгатай. Олон хүнд өгсөн бичиг нь бүгдээрээ хуучин тамгатай байх гэж бодож байна.



Нээнтэг хайвал аль аль талдаа алдаа байна. Эдгээрийг бол алдаа биш гэж харж байгаа. Алдаа нь юу гэхээр сонгуулийн хорооны таван хүмүүс монголын хөлбөмбөгийн сонгуульд хэн нэр дэвшихийг шийддэг Габи-гийн ашиг сонирхол юм байна ойлгож байна.
Одоо цэвэрлэхгүй бол Анандбазар орж ирснээр дараа дараагийн спонсор орж ирэх боломжгүй болно, нэр хүнд маш муудна. Ер нь бид Анандбазарыг сонготлоо хөлбөмбөг маань доошоо уначхаагүй. Тийм хүнд нөхцөлтэй бол биш.
Одоогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жагаа ах хэд хоногийн өмнө манай ахлах дасгалжуулагчтай уулзаад “Өртэй учраа мөнгөтэй хүн орж ирүүлэх сонирхолтой байна” гэсэн санааг илэрхийлсэн байна. Тэгснээ Дашнямыг хасаад, намайг хасаад, Анандбазар нь мөнгөтэй хүн.
Энэ дээр бол мөнгө төгрөгтөө биш энэ нь дэлхий нийтээрээ л мөнгө төгрөгөө зарцуулаад хөгждөг спорт. Саяхан Францаар явлаа. Хүүхдүүдээ цуглуулж чадвал Хөлбөмбөгийн холбоо нь бүх зардлыг нь даадаг юм байна. Талбай, хувцас хэрэгсэл, бүх тэмцээнд ордог юм байна. Ийм боломжийг биднээс олон жил хулгайлж ирлээ. Энэ боломж нь ФИФА-д байдаг. Бид төслөө бичээд өгвөл дэмжигдэх боломж өндөр байдаг. Ийм амархан учраас паразитууд шавсан газар болчхоод байна. Бид нартай тэмцэхгүй бол хэдэн жилийн газраа ч алдаж магадгүй санаа зовж байна.

Бас тэр хүнээр ахлуулчхаад эмэгтэй клубтэй би жишээ нь яаж эмэгтэй клуб үйл ажиллаагаа яаж явуулах уу гэдэг асуудал байна.
Би удирдах зөвлөлд орсон ороогүй, манай хүүхдийн хөлбөмбөг маань урагшаа явна. Хамгийн гол нь энэ их ажлыг хийж байхад ийм хүмүүс орж ирээд дээр суучихвал.
Монголын хөлбөмбөгийн тэмцээний тоглолтын 20% манай хүүхдүүд оролцдог. Нас насны ангилалд 5 тоглолтын нэг нь манай вестерн байдаг.

Би жишээ нь долоо хоногийн дөрвөн өдөр холбоон дээр ирдэг. Хүүхдүүдээ, багаа дэмжээд, дасгалжуулагч нараа хянана, Бөмбөрөө дараад явахад холбоонд үнэхээр сайн ажилдаг мундаг залуучууд, хүмүүс байна.
Монголын хөлбөмбөгт хайртай бид нар шиг хүмүүст биш ханцуйн дотроо наймаацсан иймэрхүү зүйл л болоод байна.
Өөрийг чинь дэвшүүлэхгүй сонирхолтой байна гэж бодож байна уу
Намайг дэвшинэ гэж тооцоогүй байх. Би ч өөрийгөө дэвшинэ гэж ярьдаг л байсан. Энэ удаад ерөнхийлөгч нэр дэвшинэ гэж байгаад удирдах зөвлөлд нэр дэвшсэн. Би өөрөө IT мэргэжилтэй. IT-тай болно гэдэгт айж байгаа юм байна гэж бодож байна. Нэг талаасаа надаас айж байгаа юм байна гэдэг нь намайг зоригжуулж байна.
Хөлбөмбөгийн тогоонд байгаа хүмүүсийн нэгдэж чадахгүй нь ашиглаад улс төрчид орж ирж базчихаад иймэрхүү асуудал гаргаад байна. Эцсийн эцэст бид үлдэнэ. Бүүр талбай ч үгүй үлдэх вий гэдгээс санаа зовж байна.
Та нарыгаа уриалаад одоо л салахгүй бол өнгөрлөө гэдэг уриатай байна.
Манайх 4+1 буюу нэг илүү материал өгсөн. Гэхдээ ингээд аргалаад сурсан юм байна. Бид нарт бүүр 7 газраас биднийг дэмжсэн. 5-ийг нь сонгоод материалаа өгсөн
Одоо зогсоод гарын үсэг зурсан 35 байгууллага маань ээлжит бус хурлыг дүрмээрээ зарлуулах ёстой. Гэхдээ ээлжит бус хурал зарлуулахаас өмнө их хурлаа зарласан. Их хурал дээр хэлэлцэх асуудлуудаа гаргачихсан. Гэтэл энэ хурал дээр өөрсдийг нь бүтнээр унагаах асуудлыг хэлэлцэхгүй. Дүрэм нь ийм мушгиралдсан.