Эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн бусдад урам зориг итгэл найдвар түгээх зорилготой “Итгэл, найдвар, боломж” марафон ирэх 9 дүгээр сарын 20 ны өдөр зохион байгуулагдана.

Ахиллис Монгол олон улсын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг марафон энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм.

Бүртгэлийн холбоос
💛 Эрүүл мэнддээ анхаарч,
✨ Бусдад урам зориг, итгэл найдвар түгээе!
🎽 “Итгэл, Найдвар, Боломж 2025” марафонд таныг урьж байна!