Мастерс ангиллын 50+ насны УАШТ өндөрлөлөө

2

ЭРИН ЗУУНЫ БАХАРАЛ Эрдэнэт хотын 50-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Орхон аймгийн засаг даргын нэрэмжит Мастерс ангиллын Улсын Аварга Шалгаруулах 50+ насны ангиллын тэмцээн ЭРДЭНЭТ хотын Орос сургуулийн мөсөн талбайд гурав дахь өдрөө үргэлжилэн явагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд нийт 5 багийн 80 гаран тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж тэмцээний сүүлийн өдрийн тоглолтууд үргэлжлэн явагдаж медалийн эзэд тодорлоо.

Тус тэмцээний хаалтын ажиллагаа буюу шагнал гардуулах ёслолд Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д. Дэлгэрбаяр, Монголын хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М. Отгонбаяр, Монголын хоккейн холбооны тэргүүлэгч гишүүн Б. Батсайхан нар оролцлоо.

Тэмцээний тэргүүн байр буюу аваргын алтан медалийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын БУГАНТ тосгоны Б. Алдармөнх ахлагчтай БУГАНТ баг,

2-р байр буюу мөнгөн медалийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Б. Баасан ахлагчтай ШАРЫН ГОЛ баг,

3-р байр буюу хүрэл медалийг Спортын мастер Т. Пүрэвсүрэн ахлагчтай ХАНГАРЬД багууд тус тус эзэллээ.

Тэмцээний шилдгүүдээр:

ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ: ШАРЫН ГОЛ багийн хамгаалагч ОУХМ А. Энхбат
ШИЛДЭГ ДОВТЛОГЧ : ХАНГАРЬД багийн довтлогч Х. Ганболд
ШИЛДЭГ ХААЛГАЧ: БУГАНТ багийн хаалгач Б. Алтанхүү
ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ:  БУГАНТ багийн довтлогч спортын мастер Ц. Батсүх нар тус тус шалгарчээ.

Дараагийн тэмцээн болох “БОЛД САН” – гийн нэрэмжит мастерс ангиллын тэмцээн 2026/02/06-08-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Найрамдал мөсөн талбайд зохион байгуулагдахаар товлогдсон байна.