U-14 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө

1

2026 оны Монголын Хоккейн Холбооны U-14 насны ангиллын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, хаалтын ажиллагаа болон шагнал гардуулах ёслолоор өндөрлөлөө.

Тус тэмцээнд улс орон даяарх шилдэг багууд өрсөлдөж, баг тамирчид ур чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дүүрэн харуулсан юм. Шагналт байруудыг дараах багууд эзэллээ.

Тэмцээний аварга, алтан медалийг Хан-Уул дүүргийн Мэргэн Хоккейн Академийн баг болох “БАМБАРУУШ” баг хүртэв. Тус багийг ОУХМ, МУГД А.Мэргэн ахлах дасгалжуулагч, спортын мастер П.Мөнхзул туслах дасгалжуулагч удирдан, Э.Дөлбадрах ахлагчаар тоглолоо.

Мөнгөн медалийг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Хангарьд спорт клубын “ХАНГАРЬД” баг эзэлсэн бөгөөд тус багийг спортын мастер Б.Зориг дасгалжуулж, Ж.Мөнхжаргал ахалсан байна.

Хүрэл медалийг Чингэлтэй дүүргийн МСТ хоккейн клубын “МСТ” баг хүртлээ. Тус багийн эзэн Б.Эрдэнэжаргал, ахлах дасгалжуулагчаар ОУХМ Ж.Баярсайхан, туслах дасгалжуулагчаар спортын мастер Б.Энххуяг ажиллаж, М.Хангал багийг ахалжээ.

Мөн тэмцээний хүрээнд шилдэг тоглогчдыг дараах байдлаар шалгаруулсан байна. Үүнд:

  • Шилдэг довтлогч – Багануур багийн тоглогч М.Дөлгөөн
  • Шилдэг хамгаалагч – МСТ багийн тоглогч М.Хангал
  • Шилдэг хаалгач – БАМБАРУУШ багийн нэгдүгээр хаалгач Э.Хүслэн
  • Шилдэг тэгш тоглогч – ХАНГАРЬД багийн тоглогч Ж.Мөнхжаргал

Дашрамд дурдахад, U-10, U-12, U-14, U-16 насны ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэг дор бүтэн долоо хоногийн турш амжилттай зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо, МСТ хоккейн клуб, МСТ хоккейн багийн эцэг эхийн зөвлөл болон дэмжин ажилласан нийт хамт олонд зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийллээ.

Тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн баг, тамирчдад цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсье.