Оросын хамгийн хөөрхөн дэмжигч

1274

ОХУ-д болж буй ДАШТ-ий нээлтийн өдөр үзэгчдийн дундаас нэгэн бүсгүй олны анхаарлыг татаж байв. “Russia” гэсэн бичигтэй цагаан богино цамц өмсөж, Орос маягийн малгайгаар гоёсон шаргал үст бүсгүй “Лужники”-д цугларсан олны хараанд өртөж, улмаар Оросын хамгийн үзэсгэлэнтэй фэн гэх нэрийг цахим ертөнцөөс авсан юм. Маш олон цахим сайтууд түүний зургийг хуваалцсаны дотор Москвагийн РИА-Новости мэдээллийн агентлаг багтана.

Сэтгүүлчид энэ бүсгүйг хэн болохыг тодруулах гэж хичээсээр эцэст нь насанд хүрэгчдийн киноны од болохыг таньжээ. Жинхэнэ нэр нь Наталья Немчинова гэх энэ бүсгүй өөр олон нэрээр кинонд дүрээ мөнхөлсөн аж.

Наталья 2016 оноос насанд хүрэгчдийн кинонд тоглох болсон юм. Түүнчлэн Евро 2016 тивийн аваргын тэмцээний үеэр ОХУ-ын шигшээ багийг дэмжиж байгаагаа илэрхийлж, фото зураг авхуулсан удаатай.