Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Аргентинийн хөгжөөн дэмжигчдийг ёс бус үйлдэл гаргасан, зодоон, олон нийтийг хамарсан үймээн үүсгэхэд хүргэсэн гэх шалтгаанаар тус улсын хөлбөмбөгийн холбоог 105 мянган швейцарь франкаар (105 ам.доллартай тэнцэнэ) торгох шийдвэр гаргажээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо ийм шийдвэр гаргахдаа хөгжөөн дэмжигчид нь зодоон үүсгэж, бусад багийн дэмжигчид рүү эд зүйлс шидсэн төдийгүй ёс бус үгтэй дуу дуулж байсныг онцолжээ.
Хорват, Аргентинийн тоглолт дууссаны дараагаар хожигдсон багийн фанатууд эсрэг багийнхаа хөгжөөн дэмжигчид рүү доромжилж, ёс бус үгээр өдсөн, улмаар зодоон хийж байгаа бичлэг олдсон тул үүнийг үндэслэн Аргентинийн хөлбөмбөгийн холбоог торгожээ.