Бразилын Рио Де Жанейро хотын нэгэн баар тус улсын шилдэг довтлогч Неймарыг хэсгийн сүүлийн тоглолт болох Сербийн эсрэг жүжиглэвэл бүх үйчлүүлэгч нартаа үнэгүй 100 грам татах боломж олгох гэнэ.
Коста Рикатай хийсэн тоглолтод эсрэг багийнхаа торгуулийн талбайд унасан ч шүүгч давталт үзээд энэ нь Неймарыг жүжиглэсэн хэмээн шар хуудсаар торгосон юм. Эхэндээ шүүгч торгууль заах тун дөхсөн ч эцэст нь бичлэгийн ачаар алдаа биш гэдгийг илрүүлсэн билээ.
Түүний жүжиглэлтийг Бразилд ч олон хүн шүүмжилсэн. Тэд Неймарыг гоол оруулахаас илүү жүжиглэлтээ тэргүүнд тавьж байна гэж үздэг. Тэгвэл энэ шүүмжлэлийг Рио хотын “Sir Walter Pub” овжин ашиглахаар шийджээ.