Диего Марадонагийн бие муудав

1315

Аргентинийн домогт хөлбөмбөгчин Диего Марадона баг нь Нигерийн шигшээ багийг 2:1-ээр хожсоны дараа эмнэлэгт хүргэгджээ. Шигшээ багийнхаа бүх тоглолтыг цэнгэлдэхээс харж суусан Д.Марадонаг эмнэлэгт очсон болохыг “Guardian” сонины сэтгүүлч Эд Ааронс баталжээ.

Өдгөө 57 настай Д.Марадона Л.Мессиг эхний гоолыг оруулахад тэнгэртээ залбирч суусан. Харин дараа нь Маркос Рохог хожлын гоол оруулахад дунд хуруу гаргаад удалгүй эмнэлэгт очсон гэнэ.

Д.Марадона зургадугаар сар гарсанаас хойш бие нь тааруу, үе үе эмнэлэгт очих шаардлагатай болсон билээ. Гэр бүлийнхэн нь түүнийг өвдөгний асуудлаас болоод эмнэлгээр явж байгаа гэж хэвлэлээр зарласан юм. Гэхдээ үе үе зүггүйтдэг гэдгээрээ алдартай Д.Марадонаг өөр шалтгаанаар эмчийн хяналтанд орсон гэж сэтгүүлчид харддаг аж.