Польш 1:0 Япон
Гоол: Ян Беднарек 59
Тоглолтын шилдэг: Ян Беднарек
Энэ хэсгийг тэргүүлэх өндөр магадлалтай гэгдэж байсан польшууд хоёр дараалан хожигдож, хэсгээсээ гарах найдваргүй болсон. Харин Японы хувьд Цагаан бүргэдүүдтэй тэнцэхэд л дараагийн шатанд гарах байв. Хэдийгээр энэ даалгавараа биелүүлж чадаагүй ч цэвэр тоглолтын дүрмээр япончууд шөвгийн 16-д үлдсэн шар тивийн цор ганц баг боллоо. Польшийн зүгээс цор ганц гоолыг хамгаалагч Ян Беднарек оруулсан юм.
Наран улсын баг хэсгийн гурван тоглолтод нийлээд 28 алдаа гаргасан нь бусад багуудтай харьцуулахад хамгийн бага тоо аж. Япончууд 2002 оны ДАШТ-д нийт таван гоол оруулсан бол одоогоор гурван тоглолтод дөрвөн гоол оруулаад буй.
Колумб 1:0 Сенегал
Гоол: Ерри Мина 74
Тоглолтын шилдэг: Ерри Мина
Хар тивээс хасагдах шатанд үлдэх сүүлийн найдвар Сенегал байлаа. Хэрвээ энэ хоёр баг тэнцсэн бол хоёул хасагдах шатанд тунах боломжтой байсан ч коламбчууд найр тавихыг хүссэнгүй. Тоглолтын 74 дэх минутад Ерри Минагийн мөргөж оруулсан цор ганц гоолын ачаар колумб хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон юм. Энэ гоолын дамжуулалтыг Хуан Куинтеро хаяжээ. Ингэснээр тэрбээр шигшээ багтаа хийсэн гурван тоглолтод гоол болон гоолын дамжуулалт өгсөн тоглогч болов. Харин цэвэр тоглолтын дүрмээр Сенегал тэмцээнээ өндөрлөснөөр хар тивийн баг 1982 оноос хойш анх удаа хасагдах шатанд үлдсэнгүй.
Харин Колумбын шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ий эхний тоглолтдоо хожигдсон ч хасагдах шатанд үлдсэн цор ганц баг болжээ.