Эдинсон Каванигийн бэртэл шүдний өвчин болов

1930

Португалын шигшээ багийн эсрэг хожлын хоёр гоол оруулсан Уругвай эр Эдинсон Кавани шөвгийн 16-гийн тоглолтыг дуусгаж чадаагүй билээ. Тэгвэл Уругвайн шигшээ багийн дасгалжуулагч Оскар Табаресийг гол довтлогчийнх нь бэртэл “шүдний өвчин” болоод буйг нуусангүй. Табарес энэ талаар “Бидэнд хангалттай хугацаа байхгүй. Одоогоор Э.Каванигийн бэртэл хэр ноцтой болохыг мэдэж чадаагүй байна” гэж ярьжээ.

Өдгөө 31 настай Э.Кавани шөрмөсөндөө өвчин мэдэрч, өчигдөрийн тоглолт дуусахаас 16 минутын өмнө сэлгээгээр солигдсон юм. Түүнийг эсрэг багийн лидер Криштиану Роналду талбайгаас гарахад нь тусласан юм. Францын “ПСЖ” багийн лидер довтлогч энэ талаар “Энэ өвдөлт түр зуурынх байгаасай гэж хүсч байна. Талбай дээр байхад тийм ч амар эдгэхгүй гэдгийг нь мэдэрсэн. Гэхдээ хурдан хугацаанд илааршиж, багтаа тус болно гэж найдаж байна” гэж ярьсан юм.

Уругвай тав хоногийн дараа буюу энэ сарын 6-нд Францын эсрэг шөвгийн 8-д тулна. Гэхдээ энэ тоглолтод Оскар Табарес гарааны довтлогчоо талбайд байх эсэхийг мэдэхгүй нь гэдгээ ярьжээ.

Э.Кавани Португалын эсрэг хоёр гоол оруулснаар шигшээ багтаа 45, 46 дахь гоолоо бүртгүүлсэн билээ. Үүнээс 12 гоолын дамжуулалтыг нь Луис Суарес хаясан аж.