ОХУ-ын хаалгач Игорь Акинфеев Испанийн эсрэг хийсэн шөвгийн 16-гийн тоглолтод торгуулийн цохилтыг зүүн хөлөөрөө хааж, багаа ялалт хөтөлсөн билээ. Тиймээс Орос даяар И.Акинфеевийн тухай ярьж, энэ нутагт тэр жинхэнэ баатар болоод буй.
Тэгвэл Оросын үнэт эдлэл үйлдвэрлэдэг “Art Grani” компани И.Акинфеевийн зүүн хөлийг шигтгэсэн алтан медалийг урлаж, дасгалжуулагч Станислав Черчесовт бэлэглэжээ.
999 сорьц буюу 24 каратын алт ашиглаж хийсэн энэхүү дурсгалын медалийн нэг талд И.Акинфеевийн хөл хэмээх бичигтэй ба Акинфеев болон хөлбөмбөгийн бөмбөгний зураг, түүхэн тоглолт болсон өдөр 2018 оны долдугаар сарын 1 болон Лужники цэнгэлдэх Москва хот хэмээн тэмдэглэсэн бол нөгөө талд нь Орос – Испанийн шөвгийн наймын тоглолтын үр дүнг сийлсэн юм.
Уг медалийг С.Черчесовт гардуулахдаа Оросын шигшээ багийн ирэх тоглолтуудад аз бэлгэдэж байгаагаа “Art Grani” компанийн төлөөлөгчид тайлбарлажээ.