ДАШТ-ий сонирхолтой тоон баримтууд

2113

60 жилийн өмнө Бразилын домогт Пеле өсвөр насандаа ДАШТ-д нэгээс олон гоол оруулсан дөрөв дэх хөлбөмбөгчин болж байлаа. Тэгвэл Францын Кильан Мбаппе хэмээх 19 настай залуу ийм амжилт үзүүлсэн тав дахь хөлбөмбөгчин болсон юм.


48 жилийн дараа хасагдах шатанд хоёр гоолоор хожигдож яваад барьж хожсон тохиолдол бүртгэгдэв. Хамгийн сүүлд 1970 онд Баруун Германы баг Английг 2:0-ээр хожигдож яваад гурван гоол оруулсан бол яг энэ түүхийг Бельги давтаж, Японыг 3:2-оор буулган авсан.




40 сая: ДАШТ-ий нээлтийн тоглолтоос эхлээд Швед болон Швейцарийн тоглолт хүртэлх тус тэмцээнийг үзэж сонирхохоор ирсэн нийт хүмүүсий тоо 40 саяд хүрчээ.


31 нийт 146 гоол орсоноос 21 хувь буюу 31 гоол нь 80 дахь минутаас хойш орсон гэнэ.


28 торгуулийн цохилт заасан нь ДАШТ-ий рекорд. Үүнээс 21 нь гоол болсон юм.


Нийт 56 тоглолтын 22 нь эхний хагаст 0:0-ээр өндөрлөжээ. Харин нийт тоглолтын турш ийм дүнгээр өндөрлөсөн тоглолт ердөө ганц л бүртгэгдсэн билээ. 37 тоглолтын дараа Франц-Данийн баг хуурай тэнцэж, рекорд тогтоосон юм.


17 дахь тоглолтод багийн ахлагчаар оролцсоноор Мексикийн Рафаэль Маркес алдарт Диего Марадонагийн дээд амжилтыг эвдсэн билээ. Мексик эр таван ДАШТ-д дараалан оролцсон гурав дахь тоглогч болсон юм.


10 авто гоол. Энэ удаагийн ДАШТ-ий анти рекорд. Мороккогийн Азиз Бухаддуз 95 дахь минутад өөрийн хаалгандаа гоолдож, рекорд тогтоосон бол энэ сард 39 нас хүрэх ОХУ-ын Сергей Игнашевич авто гоол оруулсан хамгийн ахмад тамирчнаар тодорсон юм. Өмнөх рекорд нь Франц – 1998-д зургаан авто гоол байжээ.


энэ бол Мексикийн шигшээ багийн шөвгийн 16-гаас дараалан мултарсан тоо. Мексикчүүд хаалгандаа 13 гоол алдаж, өөрсдөө нэгийг ч хийж чадаагүй аж.




гоол өөрийнхөө нэр дээр бичүүлсэн Харри Кэйн нэг ДАШТ-д багийн ахлагчийн хувиар хамгийн олон гоол оруулсан Диего Марадонатай тэнцжээ. Түүнчлэн 1986 оны ДАШТ-д зургаан гоол оруулсан Английн Гари Линекерийн рекордыг давтаад байна.


дэлхийн аварга цолоо хамгаалах баг хэсгийн шатнаас гарч чадаагүй. Энэ жил Герман, дөрвөн жилийн өмнө Испани, 2010 онд Итали.


тоглолт дараалан гоол оруулсан Колумбын Йерри Мина ДАШТ-ий түүхэнд хамгаалагч хүн ийм амжилт үзүүлсэн анхных нь болсон билээ.


хаалгач торгуулийн гурван цохилт хаасан юм. Эхнийх нь 12 жилийн өмнөх Португалын Рикардо, хоёр дахь нь Хорватын Данэьл Субашич.


Английн 8 дугаартай тоглогчид торгуулийн цохилтоо оруулж чаддаггүй. Крис Уаддл (1990), Дэвид Батти (1998), Фрэнк Лампард (2006), Жордан Хендерсон (2018) нар энэ дугаартай торгуулийн цохилт гүйцэтгээд хийж чадаагүй аж.