Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд нийт 185 харваач оролцон, онч мэргэнээ сорьсон юм.
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын Ерөнхий Газрын харваач Төхөөний Очироо 27 онож түрүүлэн “Урианхай сурын мэргэн” цолны болзол хангав.
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Алдар Жем багийн харваач Батаагийн Баярсайхан 25 онож 2-р байр
- Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Урианхай сурын мэргэн Цэвээндоржын Батзориг 24 онож 3-р байр
- Ховд аймгийн Дуут сумын уугуул Шийлэгийн Баянмөнх 24 онож 4-р байр
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул МОНДЭ багийн харваач Хөхийн Бямбажав 24 онож 5-р байр тус тус эзэлсэн.
Тус тэмцээнд Монгол улсын спортын мастер цолны болзлыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Алдар ЖЕМ багийн харваач Нармандахын Алтансүх, спортын дэд мастерийн болзолыг Ховд аймгийн Дуут сумын харваач Мөнхнасангийн Гансүмбэр, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул МОНДЭ багийн харваач Амаржаргалын Артаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач Цэлгэрсүрэнгийн Хилчинхүү, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Сүлд спорт хорооны харваач Баастын Мөнхбаяр нар тус тус биелүүллээ гэж Монголын Урианхай сурын холбооноос мэдээллээ.