Хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөв. Начны даваанд улсын цолгүй 10 бөх зодоглосон. Тэднээс 9 нь улсын цолд хүрч, Баянхонгорын хурц арслан Б.Эрдэнэхүү л ганцаараа цолгүй хоцров. Тэрбээр улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодож, дараа жилийн наадмыг хүлээхээс өөр аргагүй болсон юм.
Харин Дархан аварга Г.Өсөхбаяр Сүхбаатарын аймгийн хурц арслан Б.Батжаргалыг, улсын аварга Г.Эрхэмбаяр Өмнөговийн аймгийн арслан Ш.Дарханбатыг цолд хүргэв.
Цэргийн арслан Д.Цэрэнтогтох залуу арслан П.Бүрэнтөгсийг, Булганы аймгийн арслан Д.Амаржаргал улсын гарьд Б.Гончигдамбыг, олон жил барилдаж буй Ш.Мөнгөнбаатар арслан улсын заан М.Өсөхбаярыг, Хөвсгөлийн Б.Даваа-Очир арслан улсын заан Н.Түвшинбаярыг аймгийн арслан Т.Бэгзсүрэн нар тус тус хаялаа.
Харин чөлөөтөөр олон жил барилдсан аймгийн хурц арслан Н.Золбоо энэ даваанд Б.Бат-Өлзий харцагатай тунаж барилдаад давж, начин цолтны босгонд хүрлээ.
Тавын давааны дүйз
ДАР.А Г.Өсөхбаяр1 (Ар) | А.А1 Б.Батжаргал100 (Сү) |
У.АВ Г.Эрхэмбаяр3 (Сэ) | А.А1 Ш.Дарханбат90 (Өм) |
У.АВ Ч.Санжаадамба4 (Ар) | У.Х Н.Батзаяа36 (Хо) |
У.АВ С.Мөнхбат5 (Ув) | У.Х Ө.Даваабаатар38 (Тө) |
У.АР П.Бүрэнтөгс6 (Ув) | Ц.А Д.Цэрэнтогтох131 (БХ) |
У.АР Н.Батсуурь7 (Ув) | У.Н Д.Амарсайхан80 (Бу) |
У.АР Э.Оюунболд11 (Хэ) | А.А1 Ц.Бямба-Очир91 (ГА) |
У.АР Ц.Содномдорж12 (Хө) | У.Н Э.Ванданцэрэн81 (Ар) |
У.Г Н.Ганбаатар15 (ГА) | А.А1 Б.Эрдэнэхүү93 (БХ) |
У.Г Б.Гончигдамба18 (За) | А.А Д.Амаржаргал117 (Бу) |
У.З М.Өсөхбаяр24 (Бу) | А.А1 Ш.Мөнгөнбаатар92 (Сү) |
У.З Б.Батмөнх25 (Тө) | А.А Б.Даваа-Очир143 (Хө) |
У.З Н.Түвшинбаяр26 (Бу) | А.А Т.Бэгзсүрэн125 (За) |
У.З Н.Жаргалбаяр27 (Сэ) | У.Н Д.Тамир87 (Бу) |
У.Х А.Цацабшир32 (ДоГ) | У.Н Ч.Хөхчирэнгэр79 (Хө) |
У.Х Б.Бат-Өлзий42 (Хо) | А.А2 Н.Золбоо89 (БХ) |